Халдварын 116 тохиолдол бүртгэгдсэнээс 11 гадаадаас зөөвөрлөгджээ

оруулсан Алсын Хараа

Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр 116 иргэн коронавирусээр халдварласан нь батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлын 11 нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол, 73 нь Улаанбаатар хотод, 32 нь орон нутагт бүртгэгджээ. Харин орон нутгаас хамгийн олон буюу 9 тохиолдол Архангай аймагт батлагдсан байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас нэг иргэн нас барснаар энэ өвчнөөр манай улсад нийт 1985 хүн эндээд байна.

Одоогоор  халдвартай 1799 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3180 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа аж.

Сэтгэгдэл бичих