Халдварын 218 тохиолдол илэрсний 41 нь гаднаас зөөвөрлөгджээ

оруулсан Алсын Хараа

Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр 218 иргэн коронавирусээр халдварласан нь батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлын 41 нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол, 118 нь Улаанбаатар хотод, 59 нь орон нутагт бүртгэгджээ. Харин орон нутгаас хамгийн олон буюу 16 тохиолдол Орхон аймагт батлагдсан байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас нэг иргэн нас барснаар энэ өвчнөөр манай улсад нийт 1984 хүн эндээд байна.

Одоогоор  халдвартай 1 775 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3 138 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа аж.

Сэтгэгдэл бичих