МОСКВА. /iz/. Энэ сарын 3-наас Орос-Хятадын хилийн шалган нэвтрүүлэх таван цэгээс дөрвийг нь хаасны улмаас хоёр улсын хил дээр мянга гаруй ачааны машины дараалал үүсжээ.
Одоогоор ганцхан "Суйфэньхэ" боомт ажиллаж байгаа тул Орос, Хятадын хил дээр түгжрэл үүссэн байна. Энэ цэг нь өдөрт нэг, хоёр ачааны машин нэвтрүүлэх хүчин чадалтай аж. Юуны түрүүнд хүнс ачсан ачааны машинууд хилээр гарч байгаа бөгөөд бусад бараа, тэр дундаа баярын бараа ачсан машинууд хил дээр хэдэн долоо хоногоор зогсож байна гэж эх сурвалжууд мэдээлсэн байна.
Хятадын талаас хилээр нэвтрэх журмыг чангатгасантай холбоотойгоор ирэх онд тээвэрлэгчдийн нөхцөл байдал хүндэрнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. «Грузавтотранс» холбооны тэргүүн Владимир Матягины хэлж буйгаар, Приморийн хязгаарын шалган нэвтрүүлэх боомтоор гарахын тулд нэвтрэх хүсэлтийг урьдчилан гаргах ёстой. Ингэсний дараа хүсэлт гаргагчид ачааны машиныхаа хилээр гарах цагийг утсаар асуух өдрийг өгч байгаа аж.
Матягины хэлснээр, ачаа тээвэрлэгчдийн нэг нь 12 дугаар сарын 20-нд ийм хүсэлт гаргасан бөгөөд түүнд утсаар асуух өдрийг нэгдүгээр сарын 20-нд өгчээ.