Т.БАЯРХҮҮ: ТУСГААРЛАЛТЫН ЯВЦАД АЛДАА ГАРГАСАН АЛБАН ТУШААЛТНУУДАД ХАРИУЦЛАГА ТООЦНО

оруулсан Алсын Хараа
Гадаадаас ирсэн иргэдийг гурав хоног тусгаарлах шийдвэр энэ сарын 25-наас мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор УОК-ын шийдвэрийн хэрэгжилт, хяналт, шалгалт зэрэг цаг үеийн асуудлаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өгөв. Тэрбээр "Омикрон хувилбарыг хяналтгүйгээр өндөр давлагаа үүсгэхгүй байж, урьдчилан сэргийлэх зорилгоор тусгаарлалтын ажлыг зохион байгуулах шийдвэр гаргасан. Ингэхдээ зохион байгуулалтын явцад алдаа гарсныг хүлээн зөвшөөрч, иргэдээсээ уучлалт хүсэж байна. Тодорхой албан тушаалтнуудад хариуцлага тооцно. Өнөөдрийн байдлаар 19 зочид буудал бидэнтэй хамтарч ажиллаж байна. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан зарим зочид буудал хамтарч ажиллахгүй гэж өөрчлөлт орсон. Улаанбаатар орчимд 300 гаруй зочид буудал бий. Тусгаарлалт хийх шаардлага хангасан 30 орчим буудал байгаа. Манай улсад одоогоор Омикрон хувилбар бүртгэгдээгүй. Хил дээр зөөвөрлөгдөж ирсэн 300 орчим тохиолдол байгаа бөгөөд хувилбарыг тодорхойлох шинжилгээ хийгдэж байгаа" гэв.
Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих