Н.Түвшинбаярын гэм бурууг шүүх урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ

оруулсан Алсын Хараа

Олимпийн аварга Н.Түвшинбаярын гэм бурууг хэлэлцэх шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны танхимд эхэллээ.


Улсын начин Э.Энхбатын биед ноцтой гэмтэл учруулсан олимпийн аварга Н.Түвшинбаярын гэм бурууг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2021.12.23/ 14:00 цагт эхэлнэ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны танхимд болох юм.

Өмнө нь хохирогч Э.Энхбатын өмгөөлөгч болон прокурорын зүгээс Н.Түвшинбаярыг цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлсний дагуу хорих шийдвэрийг шүүх гаргасан.

Дээрх хэрэг болсон өдөр буюу өнгөрөгч дөрөвдүгээр сарын 2-ны өдөр, Н.Түвшинбаяр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Их хуралдай” төвд улсын начин Э.Энхбатыг зодож, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулсан. Үүний улмаас Э.Энхбат найм сар гаруйн хугацаанд эмчилгээ хийлгэсэн бол Н.Түвшинбаярт хилийн хориг тавьж, хэргийг нь шалгаж байсан юм. Одоо Э.Энхбат начин “Сонгдо” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Сэтгэгдэл бичих