Нийслэлийн орох, гарах хөдөлгөөнийг нээж байгаа өнөөдөр нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх 8 товчоонд давхардсан тоогоор 357 алба хаагч хяналт тавин ажиллаж байна.
Багахангай, Багануур, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдийн нутагт дэвсгэрт байрладаг авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор нийт 14.360 тээврийн хэрэгсэл нэвтэрснээс:
- орсон 7156,
- гарсан 7204,
нийт 35.216 иргэн нэвтэрснээс:
- орсон 16472 иргэн,
- гарсан 18744 байна.
Нэвтэрсэн иргэдийн биеийн халууныг үзэж, асуумж авч, зөвлөгөө өгч байгаа аж. Сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна гэж нийслэлийн Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар мэдээллээ.