МИАТ ТӨХК ОХУ-ын нийслэл Москва хот руу шууд нислэг үйлдэнэ. Тодруулбал, ирэх оны нэгдүгээр сарын 15-наас эхлэн бямба гараг бүр Москва хот руу шууд нислэг үйлдэх болсныг тус компаниас мэдээллээ.
ОХУ руу зорчих иргэд тус улсад бууж байгаа цагаас 48 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний сөрөг хариу, вакцины гэрчилгээгээ авч явах шаардлагатай аж. Мөн сүүлийн 10 хоногийн хугацаанд Ботсвана, Эсватини, Хонконг, Лесото, Мадагаскар, Мозамбик, Намиби, Өмнөд Африк, Танзани, Зимбабве улсад байсан зорчигчдыг хилээр нэвтрүүлэхгүй юм.