Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос 2021 оны сүүлийн чансааг зарласнаар Монголын шигшээ баг 8 дугаар байранд 72,047 оноогоор жагссан байна.
Энэхүү чансааны жагсаалтыг танилцуулахад : Япон - 213,689, ОХУ - 127,539, Франц - 119,683, Бразил - 97,463, Герман - 82,020, БНСУ - 81,450, Нидерланд - 72,552, Монгол - 72,047, Гүрж - 58,331, Азербайжан - 56,607 улсын шигшээ багууд эхний 10 байрт бичигджээ. Харин өсвөр үеийн жүдочдын үндэсний чансаанд Монголын шигшээ баг 18 дугаар эрэмбэлэгдсэн байна.
Монголын баг тамирчдаас эмэгтэй 48 кг жинд М.Уранцэцэг, эрэгтэй 73 кг жинд Ц.Цогтбаатар нар хувийн чансаагаар хоёрдугаарт жагсаж байна. Мөн эрэгтэй 66 кг жинд Ё.Басхүү, 81 кг жинд Саейд Моллай нар тус тус чансааны 5 дугаар байр эзэлжээ.