Гадаадаас зөөвөрлөгдсөн 7, нийслэлд 97, орон нутагат 87 тохиолдол бүртгэгдэв

оруулсан Алсын Хараа

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр 191 иргэн коронавирусээр халдварласан нь батлагджээ. Шинээр илэрсэн тохиолдлын долоо нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол 97 нь Улаанбаатар хотод, 87 нь орон нутагт бүртгэгджээ. Харин орон нутгаас хамгийн олон буюу 22 тохиолдол Өмнөговь аймагт батлагдсан байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас нэг хүн нас барснаар энэ өвчнөөр манай улсад нийт 1978 хүн эндээд байна. Одоогоор  халдвартай 2076 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3919  хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа аж.

Сэтгэгдэл бичих