Израилд “омикрон” хувилбарын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ

оруулсан Алсын Хараа

/The Times of Israel/. Израилд коронавирусний “омикрон” хувилбарын халдвар авсны улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ.

Беэр-Шева хот дахь “Soroka” эмнэлгийн мэдээлснээр, “омикрон” хувилбараар халдварласан байсан 60 гаруй насны, архаг хууч өвчтэй эрэгтэй даваа гарагт нас барсан байна. Тухайн өвчтөн вакцины хоёр тунг тариулсан байжээ.

Израилд “омикрон” хувилбараар халдварласан 340 тохиолдол батлагдаад байгаа талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас мягмар гарагт мэдээлжээ.

Сүүлийн өдрүүдэд улсын хэмжээнд шинээр илрэх халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгаа ч хүндээр өвчилсөн, эмнэлэгт хүргэгдсэн өвчтөнүүдийн тоон үзүүлэлт одоогоор тогтвортой хэвээр байна.

Сэтгэгдэл бичих