Халдварын 328 тохиолдол бүртгэгдсэнээс 125 нь гадаадаас зөөвөрлөгджээ

оруулсан Алсын Хараа

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр 328 иргэн коронавирусээр халдварласан нь батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлын 125 нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол 119 нь Улаанбаатар хотод, 84 нь орон нутагт бүртгэгджээ. Өчигдрийн байдлаар, 241 энхийг сахиулагчид шинжилгээ хийхэд 120 хүний хариу эерэг гарсан. Тэдний дундаас омикрон хувилбар илрээгүй гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээлсэн юм. Харин орон нутгаас хамгийн олон буюу 15 тохиолдол Орхон аймагт батлагдсан байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас гурван хүн нас барснаар энэ өвчнөөр манай улсад нийт 1977 хүн эндээд байна.

Одоогоор  халдвартай  2207 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой  3903 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа аж.

Сэтгэгдэл бичих