/Xinhua/. Коронавирусний “Омикрон” хувилбарын хурдацтай тархалт нефтийн эрэлтийг бууруулах төлөвтэй байгаатай холбоотойгоор нефтийн үнэ даваа гарагт огцом уналаа.
Тодруулбал, Нью-Йоркийн биржид “WTI” маркийн нефтийн ирэх нэгдүгээр сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ нэг торх нь 2.63 ам.доллар буюу 3.7 хувиар буурч, 68.23 ам.долларт хүрчээ.
Мөн Лондоны “ICE” биржийн арилжааны явцад “Brent” маркийн нэг торх нефтийн хоёрдугаар сард нийлүүлэх үнэ хоёр ам.доллароор /2.7 хувь/ буурснаар 71.52 ам.долларт хүрсэн байна.
“Омикрон” хувилбар олон оронд тархаж, хязгаарлалтын арга хэмжээнүүдийг дахин сэргээвэл дэлхийн нефтийн эрэлт буурна гэдэгт мэргэжилтнүүд санаа зовниж буй үед нефтийн үнэ ийнхүү унажээ.