Израилын иргэдийг зорчихыг хориглосон орнуудын жагсаалтыг өргөжүүлэв

оруулсан Алсын Хараа

/TASS/. Коронавирусний халдвар авах эрсдэл их байгаатай холбогдуулан Израилын иргэдийг АНУ, Турк, Герман, Бельги, Унгар, Итали, Канад, Марокко, Португал, Швейцар улсуудад зорчихыг хориглох шийдвэрийг тус улсын Засгийн газар баталжээ.

"Коронавирусний халдварын эрсдэлтэй улсуудыг ангилах тухай Эрүүл мэндийн яамны комиссын зөвлөмжийн дагуу "улаан” жагсаалтыг өргөтгөх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар баталлаа. ​​Итали, АНУ, Бельги, Герман, Унгар, Марокко, Португал, Канад, Швейцар, Турк улсыг Кнессетийн (парламент) Үндсэн хуулийн комисс баталсан тохиолдолд 12 дугаар сарын 22-ны шөнө дундаас эхлэн "улаан" гэж тодорхойлох болно" гэж мэдэгдэлд дурдсан байна.

Ирланд, Испани, Норвеги, Финланд, Франц, Швед болон Арабын Нэгдсэн Эмирт Улсад (АНЭУ) Израилын иргэдийг 12 дугаар сарын 20-ноос буюу даваа гаргаас эхлэн зорчихыг хоригложээ. Үүнээс өмнө Африкийн 50 улс, түүнчлэн Их Британи, Дани улсуудыг "омикрон" хувилбар тархсантай холбоотойгоор Израилын Эрүүл мэндийн яамны "улаан" жагсаалтад оруулсан байна.

Уг жагсаалтад багтсан орнуудаас буцаж ирсэн Израилын иргэдийг вакцины гурав дахь тунг тариулсан байсан ч зочид буудлуудад тусгаарлахаар болжээ.

“Омикрон” хувилбар тархсантай холбогдуулан Израилын эрх баригчид 11 дүгээр сарын сүүлчээс 12 дугаар сарын 29-ныг хүртэл гадаадын иргэдэд хилээ хаагаад байгаа билээ.

Сэтгэгдэл бичих