Илон Маск 11 тэрбум гаруй долларын татвар төлнө

оруулсан Алсын Хараа

Америкийн “Tesla”, “SpaceX” компаниудыг үүсгэн байгуулагч Илон Маск энэ онд төлөх татварынхаа хэмжээний талаар твиттер хуудсандаа мэдээлжээ.

"Сонирхож байгаа хүмүүст зориулав. Би энэ онд 11 тэрбум гаруй долларын татвар төлнө" гэж тэрбээр бичсэн байна.

2021 оны зургаадугаар сард “ProPublica” цахим хуудас Америкийн тэрбумтнуудын орлогын татварын хэмжээг нийтэлсний дараа чинээлэг хүмүүст ахиу татвар оноох талаар уриалах болж, АНУ-ын Дотоод орлогын албаны шалгалтын бай болжээ. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээрээ алдартай тус цахим хуудсанд мэдээлснээр, Америкийн хамгийн баян хүмүүсийн 2014-2018 онд төлсөн орлогын татвар нь нийт хөрөнгийнх нь өссөн дүнгийн хэдхэн хувьтай тэнцсэн байна. Илон Маскийн хувьд түүний хөрөнгө сүүлийн таван жилд 13.9 тэрбумаар өссөн бол орлогын татвар нь 455 сая доллар байжээ. Тэрбээр нийт  хөрөнгийнхөө өссөн дүнгээс 3.27 хувийн татвар төлсөн байна. Хэдийгээр хуулийн үүднээс тэрбумтнуудын эсрэг гомдол гаргаагүй ч ийм мэдээлэл нийтлэгдсэн нь олон нийтийн дургүйцлийг төрүүлжээ.

Сэтгэгдэл бичих