/TASS/. Хятадын бодлогын улмаас АНУ-ын эдийн засаг жил бүр 500 тэрбум долларын алдагдал хүлээж байна гэж тус улсын Ерөнхийлөгч асан Дональд Трамп үзэж байна.
"Хятад бол эдийн засгийн хувьд асар том улс. Орос энэ тал дээр тийм биш, гэхдээ тэд цэргийн хүч чадалтай. Хятад ч бас цэргийн асар их хүч чадалтай. Хятад улс олон жилийн турш биднийг эдийн засгийн хувьд дээрэмдэж байна. Жилд 500 тэрбум ам.доллар гэж би байнга ярьдаг байсан” гэж тэрбээр “Fox News” сувагт өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Түүний үзэж байгаагаар, Бээжин коронавирусний цар тахлын нөхөн төлбөрт дэлхий дахинд 60 их наяд доллар төлөх ёстой аж.
Америкийн удирдагч асан өмнө нь БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг “алуурчин” гэж нэрлэжээ. Үүний зэрэгцээ тэрбээр тахлын өмнө Ши Жиньпинтэй маш сайн харилцаатай байснаа онцолсон байна. "Тэр бол алуурчин. Гэхдээ би түүнтэй гайхалтай харилцаатай байсан. Коронавирус бол өөр түүх. Учир нь тэд дэлхийг бүхэлд нь сүйрүүлсэн" гэж Бүгд найрамдах намын гишүүн хэлжээ.