ХБНГУ-ын Бремен хотод Латин Формейшн бүжгийн ДАШТ энэ сарын 18-нд болж, шилдгүүдээ тодрууллаа.
Энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон “Moon dance” хамтлаг зургаадугаарт байрт шалгарав. Тус хамтлаг бүжгийн спортоор дамжуулан олон улсын түвшинд спорт, урлаг, өв соёл, халдашгүй дархан байдлын дархлааг бий болгох зорилгоор үндэсний бахархал болсон "Шонхор" шувуугаар сэдэвлэсэн үзүүлбэрээ толилуулсан юм.
Тэмцээний хагас шигшээ шалгаруулалтад бүжгийн спорт маш өндөр хөгжсөн Герман, Орос, Австри улсын тус бүр хоёр нийт зургаан баг тунаж үлдээд байснаас тус хамтлаг долоо дахь удаагаа ДАШТ-д оролцон, ийнхүү зургаадугаар байрт шалгарч хагас шигшээгийн цомыг 4 дэх удаагаа хүртэж буй юм.
ДАШТ-нд тэмцээнд оролцсоноор олон хүүхэд залуусын үлгэр дуурайлал болж, тэднийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэхэд түлхэц өгөх, үндэснийхээ дахин давтагдашгүй өв соёл, ондоошил, үнэт зүйлийг дэлхий дахинаа таниулах, улс үндэстэн, ард түмнийхээ язгуур ашиг сонирхлыг илэрхийлж, соёл иргэншил оршин тогтносон тусгаар улс гэдгээ олон улсад таниулах, олон хүнтэй багийн спортыг төлөвшүүлэх, монгол хүний ур чадварыг харуулах олон талын ач холбогдолтой юм.