/Xinhua/. Шинэ Зеландын хүн амын 90 хувь нь “COVID-19”-ийн вакцинд бүрэн хамрагдаад байгааг тус улсын “COVID-19”-тэй тэмцэх асуудал хариуцсан сайд Крис Хипкинс өнөөдөр мэдээлжээ.
Шинэ Зеландад 12 болон түүнээс дээш насны 3 788 151 иргэн өөрсдийгөө, гэр бүлээ, найз нөхдөө, олон нийтийг хамгаалахын төлөө вакцинд хамрагдаад байгааг тэрбээр цохон тэмдэглэсэн байна. Мөн хүн амын 94 хувь нь вакцины эхний тунг тариулаад байгаа ажээ.
“Ингэснээр манай улсын иргэн бүр илүү аюулгүй болж, илүү хамгаалагдаж байгааг хэлэх нь зүйтэй бөгөөд зул сарын баяраар гэр бүл, найз нөхөдтэйгээ уулзахаар аялах, зоогийн газар, паб, кафегээр үйлчлүүлэх, баярын үйл ажиллагаанд оролцох боломжтой болж байна” гэж К.Хипкинс нэмж хэлжээ.