Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Зэвсэгт хүчний дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Д.Гялбуужамцад Эрүүгийн хуулийн 10.1-1-д зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ял оноов.
Ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, Д.Гялбуужамц нь энэ оны гуравдугаар сард цэргийн алба хаагч Б-г согтуурсан үедээ дарамталж улмаар зодож амийг нь хохироосон хэрэг гарсан билээ. Тиймээс Хан-Уул дүүргийн Прокурорын газраас түүнд “Хүнийг алах”, “дарга захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх” гэмт хэргээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Хан-Уул дүүргийн энэ сарын 14-нд хянан хэлэлцэж, дээрх шийдвэрийг гаргажээ.