Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1.10 төгрөгөөр чангарав

оруулсан Алсын Хараа

Монголбанкаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш энэ оны 11 дүгээр сард 2848.95 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.10 төгрөгөөр чангарав.

Харин төв банкаас зарласан төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш мөн сард 445.89 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 14.60 төгрөгөөр, өмнөх сарынхаас 2.18 төгрөгөөр суларсан байна. Түүнчлэн, төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш өнгөрсөн сард 39.26 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.23 төгрөгөөр суларч, өмнөх сарынхаас 0.65 төгрөгөөр чангарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Сэтгэгдэл бичих