Монголын сагсан бөмбөгийн 2021-2022 оны нэгдсэн дээд лигийн тэмцээн нийтдээ 13 багийн бүрэлдэхүүнтэй 12 дугаар сарын 21-нд Спортын төв ордонд эхэлнэ.
Монголын сагсан бөмбөгт үүсээд байсан олон жил үргэлжилсэн үл ойлголцол эцэслэж, Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн тамирчдын Эрх ашгийг хамгаалах холбоо, Сагсан бөмбөгийн тоглогчдын "Ирээдүй" холбоо хамтран, нэгдсэн дээд лигийн тэмцээнээ ийнхүү эхлүүлэхээр болжээ.
Нэгдсэн дээд лигт багтсан багуудаа танилцуулахад, Алдар Танан Гарьд, SBL Хасын Хүлэгүүд, Эрдэнэтийн Уурхайчид, Багануур Тулнууд, IHC Apes, Хэнтий Эбэг, Завхан Brothers, Тэнүүн Өлзий, Этүгэн Ирвэсүүд+Баянгол БТЗ, Архангай Алтандорнодын Дайчид, Налайх Bison, ШУТИС Акулууд, Баянхонгор Мазаалай гэсэн багууд өрсөлдөхөөр болов.