Халдварын 285 тохиолдол батлагджээ

оруулсан Алсын Хараа

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 285 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагдсанаас 5 нь гадаадаас зөөвөрлөгдсөн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 387,446 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын тав нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 280 нь дотоодын халдвар байна.

Дотоодын халдварын задалж танилцуулбал,

  • 194 нь Улаанбаатар хотод,
  • 86 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас хоёр хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,968 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2,770 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 4,601 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-1,045
  • Хүндэвтэр-1,332
  • Хүнд-348
  • Маш хүнд-45 хүн байна.

Сэтгэгдэл бичих