Зэсийн экспорт 1.3 тэрбум ам.доллароор нэмэгдэв

оруулсан Алсын Хараа

Өнгөрсөн хугацаанд манай улс дэлхийн 156 улстай худалдаа хийж, нийт гадаад худалдааны бараа эргэлт 15 тэрбум ам.долларт хүрч, үүнээс экспорт 8.8 тэрбум ам.доллар, импорт 6.2 тэрбум ам.доллар болоод байна.

ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын энэ оны эхний 11 сарын байдлын статистик дүнг мэдээлснээр, нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.3 тэрбум ам.доллар буюу 27.9 хувиар, экспорт 2 тэрбум ам.доллар буюу 28.8 хувиар, импорт 1.3 тэрбум ам.доллар буюу 26.6 хувиар тус тус өсжээ.

Гадаад худалдааны тэнцэл 2.6 тэрбум ам.долларын ашигтай гарав

Гадаад худалдааны тэнцэл 2.6 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 673.3 сая ам.доллароор буюу 34.2 хувиар өссөн талаар ҮХС-ны Хамтын ажиллагаа, тархалтын хэлтсийн дарга Л.Цэвээнжав мэдээллээ. Экспортын өсөлтөд зэсийн баяжмалын экспорт 1.3 тэрбум ам.доллароор нэмэгдсэн нь нөлөөлөв. 

Сэтгэгдэл бичих