АНУ-д халдвараар нас барсан тохиолдлын тоо 800 мянга давав

оруулсан Алсын Хараа

 /ABC/. АНУ-д коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо мягмар гарагт 800 мянга давсныг Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн тоон мэдээлэл харууллаа.

Тодруулбал, АНУ-д халдварын тохиолдлын тоо 50.2 саяд, халдвараар нас барсан тохиолдлын тоо 800 266-д хүрчээ. Түүнээс Калифорни муж улсад хамгийн олон буюу 75411 хүн нас барсан бол Техас /74707/, Флорида /62073/, Нью-Йорк /58287/ араас нь жагсжээ.

Мөн Пенсильвани, Жоржиа, Иллинойс, Нью-Жерси, Охайо, Мичиганд 25 мянгаас дээш хүн нас баржээ. АНУ нь халдварын тохиолдол, нас барсан тохиолдлын тоогоороо дэлхийн улс орнуудаас хамгийн эхэнд бичигдэж байгаа бөгөөд дэлхийн хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын 18 хувь, нас барсан тохиолдлын 15 хувийг эзэлж байна.

АНУ-д халдвараар нас барсан тохиолдлын тоо энэ оны хоёрдугаар сарын 22-нд хагас саяд, зургаадугаар сарын 15-нд 600 мянгад, 10 дугаар сарын 1-нд 700 мянгад хүрчээ. Ингэснээр 500-600 мянгад хүрэхэд 113 хоног, 600-700 мянгад хүрэхэд 108 хоног, 700-800 мянгад хүрэхэд 74 хоногийн хугацаа зарцуулсан байна.

Сэтгэгдэл бичих