НИЙСЛЭЛИЙН ХҮН АМЫН 40 ХУВЬ НЬ III ТУНД ХАМРАГДЖЭЭ

оруулсан Алсын Хараа

Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 15-нд нийслэлийн хэмжээнд I тунд 69, II тунд 120, нэмэлт сэргээх тунд 2566, нийт 2755 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.9 хувь, II тунгийн хамралт 71.6 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 40 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2982 (25 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.201 (76.7 хувь), 16-17 насны 26.868 (79.3 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан талаар албаныхан мэдээллээ.

Манай улс гурав дахь тунд хамрагдсан нь иргэдийн дархлааг нэмэгдүүлж халдварын тоог 90 орчим хувиар бууруулаад буй. Иймд III тун бол зөвхөн дельта хувилбарын халдварыг бууруулахаас гадна омикрон хувилбарын халдвараас сэргийлэх гол арга зам тул дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл онцолсон.

Сэтгэгдэл бичих