Коронавирусний вакцин бүтээгчдийг "Оны баатар"-аар тодруулжээ

оруулсан Алсын Хараа

/RIA Novosti/. Америкийн “Time” сэтгүүл коронавирусний вакцин бүтээсэн эрдэмтдийг “2021 оны баатрууд” хэмээн нэрлэж, тэднийг “шидэт ажилтнууд” хэмээн тодорхойлжээ.

Тус сэтгүүл вакцин бүтээхэд оролцсон эрдэмтдийн дундаас дархлаа судлаач Киззмекиа Корбетт, Америкийн Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн /CDC/ дэд захирал Барни Грэм, Унгарын биохимич Каталин Карико, мРНХ технологийг хөгжүүлж буй Америкийн судлаач Дрю Вейсман нарыг онцолсон байна.

“Эдгээр дөрвөн хүн энэхүү хүчин чармайлтад ганцаараа байсангүй. Дэлхий даяар эрдэмтэд янз бүрийн платформ, технологи ашиглан “COVID-19”-ийн вакцин бүтээж байв. Шинэ вирустэй тэмцэхийн тулд  “AstraZeneca”, “Janssen”-ий вакцин шиг олон вакциныг гайхалтай хурдтай өөрчлөгдсөн илүү хүлээн зөвшөөрөгдсөн аргыг ашиглан хийсэн. Гэсэн хэдий ч Корбетт, Грэм, Карико, Вайсман нар бидний эрүүл мэнд, сайн сайхан байдалд нөлөөлөх шинэлэг, өндөр үр дүнтэй мРНХ вакцины баазыг нэвтрүүлснээр нэн чухал амжилтад хүрсэн" гэж сэтгүүлд бичжээ.

Өнгөрсөн онд “Time” сэтгүүл "Сovid-19"-тэй тэмцэхэд тэргүүн эгнээнд ажиллаж буй эмнэлгийн ажилтнууд, АНУ-ын халдварт өвчин судлалын нэрт мэргэжилтэн Энтони Фаучи, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах явдлыг эсэргүүцэх хөдөлгөөний зохион байгуулагчдыг “оны хамгаалагчид”-аар тодруулсан билээ.

Сэтгэгдэл бичих