Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 191 тохиолдол бүртгэгджээ.
ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын хоёр нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол 121 нь Улаанбаатар хотод, 68 нь орон нутагт батлагдсан байна. Орон нутгаас хамгийн олон буюу халдварын 19 тохиолдол Орхон аймагт бүртгэгджээ.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас хоёр хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар манай улсад "КОВИД-19" халдварын бүртгэгдсэн тохиолдлын тоо 386 826 болж байна.
Одоогоор эмнэлэгт 2925 хүн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 5122 хүн байна.