Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дээд шагнал “Бөртэ чоно-2021” наадмын ёслол өчигдөр үдэш Монголын үндэсний олон нийтийн радио телевиз МҮОНРТ-ийн “Студи-600”-д болж оны шилдгүүдийг шалгарууллаа.
Ийнхүү “Бөртэ чоно-2021” цомын эзэд болсон шилдгүүдийг номинаци тус бүрээр танилцуулж байна.
Улиран одож буй 2021 оны “Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчин”-наар “Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн 73 кг-д хүрэл медаль хүртэж, Ташкент, Тбилиси, Абу Дабигийн Их дуулгын аварга, Бакугийн Их дуулгын хүрэл медальтан болсон амжилтаараа Ц.Цогтбаатар шалгарч “Бөртэ чоно-2021” цомын эзнээр тодорлоо.
Харин “Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин”-наар “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хүрэл медальт, Тбилиси, Ташкентын Их дуулгын аварга, Мастерс тэмцээний хүрэл медальт М.Уранцэцэг /жүдо бөх/ шалгарч “Бөртэ чоно-2021” цомын эзэн болов.
Мөн 2021 оны “Шилдэг баг”-аар “Токио-2020” олимпын 32 дугаар наадамд анх удаагаа Монгол Улсаа төлөөлж багийн төрөлд өрсөлдсөн 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг тодорлоо.
Оны Шилдийн шилдэг тамирчдыг болон шилдэг багийг Монголын спортын сэтгүүлчдийн саналаар тодруулдаг уламжлалтай.
Улмаар МҮОХ-ны Тэргүүн дээд шагналын эзэд болж “Бөртэ чоно-2021” цом эзэд болсон тамирчин, дасгалжуулагч, зүтгэлтэн болон байгууллага, хамт олныг танилцуулъя.
Шилдэг олимпын танхим - Хөвсгөл аймгийн "Сод-Эрдэм" ЕБС
Шилдэг олимпын зүтгэлтэн – Ш.Лхачинжав
Шилдэг олимпын зөвлөл – Орхон аймгийн "Атланта" олимпын зөвлөл
Шилдэг спортын сэтгүүлч - МҮОНТ-ийн “Монголын спортын нэгэн зуун” төслийн баг
Спортын шилдэг ивээн тэтгэгч - MSC coca cola компани
Спортын шилдэг ивээн тэтгэгч - Скайтел гурпп
Спортын шилдэг бүтээн байгуулалт - “Степпе Арена”
Олимпын төрлийн шилдэг холбоо - Монголын чөлөөт бөхийн холбоо
Олимпын төрлийн шилдэг холбоо - Монголын жүдо бөхийн холбоо
Шилдэг шүүгч - Т.Энхцэцэг /жүдо бөх/
Олимпын бус шилдэг холбоо - Монголын жюү жицүгийн холбоо
Шилдэг менежменттэй холбоо - Монголын хөлбөмбөгийн холбоо
Ажил мэргэжлийн шилдэг байгууллага - Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв
Шилдэг дасгалжуулагч - Б.Баттулга /чөлөөт бөх/
Шилдэг дасгалжуулагч - Х.Болдбаатар /жүдо бөх/
Шилдэг дасгалжуулагч - Д.Баттулга /пауэрлифтинг/
Шилдэг залуу тамирчин – Д.Отгонжаргал /чөлөөт бөх
Паралимпын шилдэг тамирчин - Э.Содномпилжээ
Шилдэг эмэгтэй тамирчин - М.Анхцэцэг /хүндийг өргөлт/
Шилдэг эмэгтэй тамирчин - Б.Болортуяа /чөлөөт бөх/
Шилдэг эрэгтэй тамирчин - М.Лхагвагэрэл /чөлөөт бөх/
Шилдэг эрэгтэй тамирчин - Саеид Моллаей /жүдо бөх/ тус тус шалгарлаа.