Нийслэлд сайжруулсан түлшний борлуулалтын 600 цэг ажиллаж байна.
Эдгээр цэгт өдөрт дунджаар 3200-3800 тн шахмал түлш борлуулж байгааг НЗД-ын шуурхай зөвлөгөөний үеэр мэдээлэв.
Мөн, нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн цэвэрлэгээ, үйлчилгээг сайжруулах үүрэг өгснөөр давхардсан тоогоор 16 мянга гаруй тээврийн хэрэгслийг цэвэрлэж ариутгажээ. Авто замын нэгдүгээр эгнээгээр зорчиж, нийтийн тээврийн үйлчилгээнд саад учруулсан 9005 тээврийн хэрэгсэл, автобусны зогсоолд зогссон 705 тээврийн хэрэгслийн жолоочид хариуцлага тооцсон байна.
Түүнчлэн, өмнөх зөвлөгөөнөөр нийслэлийн төсвийн орлогын биелэлтэд анхаарахыг үүрэг болгосон бөгөөд одоогоор хотын төсөв 17 тэрбум төгрөгийн тасалдалттай байгаа аж. Тодруулбал, Хан-Уул, Сүхбаатар дүүрэг төсвийн орлогын тасалдалттай, бусад дүүрэг төлөвлөгөөгөө биелүүлсэн дүнтэй байгааг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс мэдээлэв.