Сүүлийн 9 сарын хугацаанд халдварын хамгийн бага тохиолдол бүртгэгдэв

оруулсан Алсын Хараа

үүлийн 24 цагт коронавирусний 94 тохиолдол бүртгэгдэж, гурван хүн нас барсан тухай ЭМЯ-наас мэдээлэв.

Энэ нь өнгөрсөн гуравдугаар сараас хойш буюу сүүлийн 9 сарын хугацаанд илэрсэн халдварын хамгийн бага үзүүлэлт юм.

Халдвар илэрсэн хүмүүсийн хоёр нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол Улаанбаатар хотод 75,  орон нутагт 17 тохиолдол батлагдсан байна. Орон нутгаас хамгийн олон буюу халдварын 8 тохиолдол Өмнөговь аймагт бүртгэгджээ.

Ингэснээр манай улсад "КОВИД-19" халдварын бүртгэгдсэн тохиолдлын тоо 386 635 болж байна.

Одоогоор эмнэлэгт 3168 хүн эмчлүүлж байгаагаас 1202 нь хөнгөн, 1560 нь хүндэвтэр, 332 нь хүнд, 74 нь нэн хүнд оноштой байна.

Сэтгэгдэл бичих