Монгол Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 286 тохиолдол батлагджээ.
Мөн хугацаанд хоёр хүн нас барснаар манай улсад “КОВИД-19”-өөр нийт 1955 хүн амиа алдсаныг бүртгээд байна.
ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр халдварласан тохиолдлын 149 нь нийслэлд, 137 нь хөдөө орон нутагт батлагджээ. Орон нутгаас хамгийн олон буюу 19 тохиолдол Говьсүмбэр аймагт бүртгэгджээ.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 3626 хүний 71 нь нэн хүнд, 1385 нь хөнгөн, 1740 нь хүндэвтэр, 430 нь хүнд оноштой байна.