Засгийн газраас хэрэгжүүлж буй эдийн засгаа сэргээж ажлын байрыг хадгалах зорилготой жилийн гурван хувийн хүүтэй зээлд Дорноговь аймгийн 493 иргэн, аж ахуй нэгж хамрагджээ.
Дорноговийн иргэд, аж ахуй нэгжүүд нийт 29.9 тэрбум төгрөгийн зээл авсан бөгөөд газар тариалан, хүлэмжийн аж ахуй, мах сүүний чиглэлийн фермерийн аж ахуй, модон эдлэл, оёдол, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор зээлийг зарцуулсан байна.
Сүүлийн үед иргэд өрхийн тариалан эрхлэх нь нэмэгдсэн болсон бөгөөд нарийн ногоо тариалж зах зээлд борлуулах сонирхол ч нэмэгджээ.