АНУ-д өдөрт нэг сая орчим хүнд нэмэлт тун тарьж байна

оруулсан Алсын Хараа

 /CNN/. АНУ коронавирусний халдвараас сэргийлэх дархлаажуулалтад ахиц дэвшил гаргаж байна гэж тус улсын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт мэдэгджээ.

Түүний мэдэгдсэнээр, тус улсад өдөрт нэг сая орчим хүн нэмэлт тун тариулж байна.

“Одоогийн байдлаар 50 сая хүн нэмэлт тунг хэдийнээ хийлгээд байна. Бид асар хурдацтай урагшилж байна. Өдөрт нэг сая орчим хүн дахин вакцинжуулалтад хамрагдаж байна. Америк ахиц дэвшил гаргаж байна. АНУ-д дэлхийн бусад улс орноос илүү олон хүүхэд вакцинд хамрагдсан. Бидний өмнө маш их ажил байгаа ч бид даван туулах болно" гэж тэрбээр Цагаан ордны цар тахалтай тэмцэх мэргэжилтнүүдийн багтай хийсэн уулзалтын үеэр хэлжээ.

Сэтгэгдэл бичих