Монголын спортын оны шилдгүүдийг тодруулах Монголын үндэсний олимпын хорооны Тэргүүн дээд шагнал "Бөртэ чоно-2021" наадам 2021 оны 12 дугаар сарын 13-нд МҮОНТВ-ийн 600-гийн студид товлогджээ.
Энэ жилийн хувьд “Токио 2020” Зуны олимпын наадам болсон гэдгээрээ онцлогтой бөгөөд тив дэлхийн тэмцээн, уралдаанд эх орноо төлөөлөн амжилт үзүүлсэн шилдэг тамирчдыг гурван номинациар өрсөлдүүлэн шилдгүүдийг шалгаруулна. Шилдэг тамирчдыг болон шилдэг багийг спортын сэтгүүлчдийн саналаар тодруулдаг уламжлалтай.
Мөн Оны шилдэг Спорт хороо, Олимпын зөвлөл, шилдэг олимпын зүтгэлтэн, Шилдэг клуб, Шилдэг шүүгч, Шилдэг хөрөнгө оруулалттай холбоо, Ажил мэргэжлийн шилдэг холбоо, Нийтийн болон хөгжиж байгаа спортын шилдэг холбоо, Шилдэг олимпын бус төрлийн холбоо, Үндэсний спортын шилдэг холбоо, Олимпын төрлийн шилдэг холбоо, Спорт холбооны шилдэг Ерөнхий нарийн бичгийн дарга, Спорт холбооны шилдэг Ерөнхийлөгч, Шилдэг дасгалжуулагч, Оны шилдэг залуу тамирчин, Шилдэг спортын сэтгүүлчийг тус тус шалгаруулдаг.
Шилдэг эмэгтэй тамирчинд нэр дэвшигчид: /Цагаан толгойн дарааллаар/
М.Анхцэцэг (хүндийг өргөлт) - Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Токио-2020” олимпын наадмын IV байрын шагналт
Ц.Анударь (буудлага) - Индонез, Бангладешийн ОУТ-ий мөнгө, хүрэл медальт, “Токио-2020” олимпын наадмын 10 метрийн хийн гар бууны дасгалд 9-р байрт шалгарсан
З.Болортунгалаг (чөлөөт бөх) - Ази тивийн аварга, Иван Ярыгины ОУТ-ий аварга
Б.Болортуяа (чөлөөт бөх) - “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт
Б.Болор-Эрдэнэ (ширээний теннис) - Олимпын наадамд ширээний теннисний төрлөөр анх удаа эрхээ аван өрсөлдсөн
Э.Гантуяа (чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгины ОУТ-ий хүрэл медальт
О.Гүндэгмаа (буудлага) - Токио 2020 Олимпын наадамд оролцсон. Нийт 7 Олимпын наадамд оролцсон Монголын анхны тамирчин
Э.Даваачимэг (чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгины ОУТ-ий мөнгөн медальт
М.Дөлгөөн (чөлөөт бөх) - Ази тивийн аварга
Д.Отгонжаргал (чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медальт
Б.Урантунгалаг (байт харваа) - Олимпын эрх олгох тэмцээнд V байр эзэлж, “Токио-2020” олимпын наадамд оролцсон. Дэлхийн цомын тэмцээнд 663 оноогоор улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон
М.Уранцэцэг (жүдо) - “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хүрэл медальт, Тбилиси, Ташкентийн Их дуулгын аварга, Мастерс тэмцээний хүрэл медальт
Б.Шоовдор (чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгины ОУТ-ий аварга
Б.Энххүслэн (усанд сэлэлт) - “Токио-2020” олимпын наадмын 50 метрийн чөлөөт сэлэлтэд улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон
Шилдэг эрэгтэй тамирчинд нэр дэвшигчид:
Ё.Басхүү (жүдо) - “Токио-2020” олимпын VII байрын шагналт, ДАШТ-ий хүрэл, Ташкентн Их дуулгын мөнгө, Абу Дабигийн Их дуулгын хүрэл медальт
Д.Батгэрэл (холимог тулаан) - 2021 онд UFC Холимог тулаанд 2 тулаан дараалан цэвэр ялалт байгуулсан
Г.Ганбаяр (хөлбөмбөг) - Унгарын дээд лигт “Пушкаш” багийнхаа хамтаар мөнгөн медаль хүртсэн
Э.Даваахүү (буудлага) - Индонез, Бангладешийн ОУТ-ий аварга, “Токио-2020” олимпын наадмын хийн гар бууны 10 метрийн дасгалд 12-р байр эзэлсэн
Д.Дашнамжил (байт харваа) - ДАШТ-ий урьдчилсан харваанд 652 оноо авч хувийн амжилтаа шинэчлэн, 102 тамирчнаас 9-д эрэмбэлэгдсэн. Хувийн төрөлд шилдэг 16-д, холимог багийн төрөлд А.Отгонжаргалын хамтаар шилдэг наймд шалгарсан
М.Лхагвагэрэл (чөлөөт бөх) - “Токио-2020” олимпын V байрын шагналт, ДАШТ-ий хүрэл медальт
Э.Лхагвасүрэн (ширээний теннис) - Олимпын наадамд ширээний теннисний төрлөөр анх удаа эрхээ аван өрсөлдсөн
Т.Тулга (чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медальт, Ромын ОУТ-ий мөнгөн медальт, “Токио-2020” олимпын наадмын оролцогч
С.Моллаей (жүдо) - “Токио-2020” олимпын мөнгөн медальт, Тель-Авивын Их дуулга тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн
Б.Чинзориг (бокс) - Ази тивийн аварга, Усти над Лабем Гран при тэмцээний хүрэл медальт, ДАШТ-ий V байрын шагналт, “Токио-2020” олимпын наадмын оролцогч
Ц.Цогтбаатар (жүдо) - “Токио-2020” олимпын хүрэл медальт, Ташкент, Тбилиси, Абу Дабигийн Их дуулгын аварга, Бакугийн Их дуулгын хүрэл медальт
Э.Цэндбаатар (бокс) - “Токио-2020” олимпын V байрын шагналт, Ази тивийн аварга, Усти над Лабем гранпри тэмцээний аварга
С.Жамбалжамц (дугуй) - Дугуйчдын Ази тивийн чансааны хоёрдугаар байранд бичигдэж байгаа, "Тour of Thailand" тэмцээний аварга
Х.Энх-Амар (бокс) - Ази тивийн аварга, Усти над Лабем Гран при тэмцээний мөнгөн медальт
Шилдэг багт нэр дэвшигчид:
3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг - Токио 2020 Олимпын наадамд оролцсон
Атлетик 220 хөлбөмбөгийн клуб - МХБХ-ны дээд лигийн аварга, AFC CUP тэмцээний хэсгийн шатанд өрсөлдсөн
Хөлбөмбөгийн эрэгтэй шигшээ баг - FIFA 2022 Азийн бүсийн сонгон шалгаруулалтад өрсөлдсөн
3x3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг - Токио 2020 Олимпын наадмын эрхийн төлөөх тэмцээнүүдэд оролцсон