БНХАУ “COVID-19”-ийн хоёр эмэнд яаралтай журмаар зөвшөөрөл олгожээ

оруулсан Алсын Хараа

/Xinhua/. БНХАУ-ын Эмийн бүтээгдэхүүний хяналтын үндэсний газар “COVID-19”-ийн “BRII-196”, “BRII-198” нэртэй хоёр эмийг бүртгэх хүсэлтийг яаралтай журмаар зөвшөөрчээ.

Энэ нь Хятадад зөвшөөрөл олгосон анхны вирусийг саармагжуулагч эсрэг биетийн хосолсон эмчилгээ болж байгаа бөгөөд оюуны өмчийн эрхтэй байна.

Эдгээр хоёр эмийг хөнгөн, дунд хэлбэрийн шинж тэмдэг илэрсэн, хүндрэх эрсдэлтэй насанд хүрэгчид, өсвөр насны хүүхдүүдэд хослуулан хэрэглэнэ гэж Эмийн бүтээгдэхүүний хяналтын үндэсний газар мэдээлжээ. Тодруулбал, 12-17 насны 40-өөс дээш кг жинтэй хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрчээ.

“Цинхуа” их сургууль, Шэньжэний ардын гуравдугаар эмнэлэг, “Brii Biosciences” компанийн мэргэжилтнүүд хамтран “BRII-196”, “BRII-198” моноклональ эсрэг биетийн коктейлийн эмчилгээг гарган авсан бөгөөд ингэхдээ “COVID-19”-өөр халдварлаад эдгэрсэн хүмүүсээс ялган авсан эсрэг биетийг ашиглажээ.

Сэтгэгдэл бичих