/Bloomberg/. Америкийн “Pfizer", Германы "BioNTech” компаниудын гарган авсан коронавирусний вакцин “омикрон” хувилбараас хэсэгчлэн хамгаалж байгааг ӨАБНУ дахь Африкийн эрүүл мэндийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтдийн судалгаа харуулжээ.
“Pfizer-BioNTech”-ийн вакцин уг хувилбараас бүрэн хамгаалж чадахгүй боловч гурав дахь тун нэмэлт хамгаалалт болж чадна гэж эрдэмтэд үзэж байгаа аж.
Африкийн өмнөд хэсэгт анх илэрсэн "омикрон" хувилбарыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ өнгөрсөн сарын 26-нд “анхааралдаа авах” хувилбаруудын ангилалд оруулсан билээ. ДЭМБ-ын мэдээлснээр, “энэ хувилбар нь маш олон мутацитай бөгөөд одоогоор тодорхой болоод буй мэдээллээс үзэхэд дахин халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлэх магадлалтай байна.