Хятадын эх газарт мягмар гарагт “COVID-19”-өөр дотоодод халдварласан 44 тохиолдол шинээр илэрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний хорооноос өнөөдөр мэдээлэв.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 34 нь Өвөр Монголд, найм нь Жэжян мужид, нэг нь Хар мөрөн мужид, нэг нь Шанхай хотод илэрсэн байна.
Хятадад өдөрт илэрсэн халдварын тохиолдлууд /11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 7/
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд мужийн түвшний засаг захиргааны найман бүс нутагт халдварын 30 тохиолдол зөөвөрлөгдөн ирсэн бол халдварын сэжигтэй нэг тохиолдол Шанхайд зөөвөрлөгдөн иржээ. Харин халдвараар нас барсан тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.
Хятадын эх газарт мягмар гаргийн байдлаар халдварын 99371 тохиолдол илэрснээс 93602 хүн эдгэрч, 4636 өвчтөн нас баржээ. Одоогоор нийт 1133 хүн эмчлүүлж байгаагаас 22 хүний биеийн байдал хүнд байна.Түүнчлэн мягмар гарагт халдварын шинж тэмдэггүй 23 тохиолдол илэрсний 18 нь эх газрын гаднаас зөөвөрлөгдөн иржээ.