Австрид вакцинд хамрагдаагүй хүмүүст хөл хориог хэвээр үлдээнэ

оруулсан Алсын Хараа

/АР/. Австрид бүх нийтийн хөл хориог төлөвлөсний дагуу 12 дугаар сарын 13-нд цуцлах боловч вакцинд хамрагдаагүй иргэдийн хувьд хязгаарлалтын арга хэмжээг сунгахаар шийдсэнийг тус улсын Канцлер Карл Негаммер мягмар гарагт мэдэгджээ.

Австрийн шинэ Канцлер мөн Засгийн газраас коронавирусний вакцинд заавал хамрагдах журам гаргахаар төлөвлөж байгааг нотолжээ. Түүний хэлснээр, энэ асуудлаарх хэлэлцээ үргэлжилж байгаа тул одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.

Бүс нутгийн эрх баригчид хязгаарлалтыг чангатгах, сулруулах талаар бие даан шийдвэр гаргах эрхтэй гэдгийг тэрбээр мөн дурджээ.

Австрийн Засгийн газар коронавирусний халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор 11 дүгээр сарын 19-нөөс эхлэн орон даяар хөл хорио тогтоосон юм.

Сэтгэгдэл бичих