13 настай Монгол охины талаар гаргасан хүсэлт 200 гаруй мянган санал авлаа

оруулсан Алсын Хараа

БНСУ-д 13 настай монгол охиныг дөрвөн солонгос охин зургаан цаг гаруй хугацаанд хүлж, зодсон хэрэг олон нийтийг бухимдуулаад буй.

Улмаар монголчууд буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж, БНСУ-ын Ерөнхийлөгчид цахимаар хандсан. Тодруулбал, Ерөнхийлөгчийн  www1.president.go.kr сайтад хүсэлт гаргаж, санал цуглуулсан. Уг санал 200 мянга давсан тохиолдолд Ерөнхийлөгч Мүн Жэ Иний анхааралд очиж, хэргийг авч хэлэлцэх боломжтой болох юм. Тэгвэл уг саналын тоо 200 мянга давжээ.

Сэтгэгдэл бичих