ОХУ-д Омикрон хувилбар илэрлээ

оруулсан Алсын Хараа

ОХУ-д шинэ төрлийн Covid-19-ийн мутаци болох Омикрон хувилбар өнгөрсөн Даваа гаригт Өмнөд Африкаас ирсэн хоёр хүнээс илэрлээ гэж Оросын мэдээний сүлжээгээр мэдээлэв.

"Интерфакс" хэрэглэгчийн эрүүл мэндийн зохицуулагч "Роспотребнадзор"-оос иш татан Өмнөд Африкаас буцаж ирсэн 10 хүнд Covid-19-ийн шинжилгээ хийхэд эерэг гарсан гэж мэдэгджээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимр Путин өнгөрсөн долоо хоногт шинэ хувилбар Омикроны эсрэг арга хэмжээ боловсруулан, эм тариа, амьсгалын аппарат, эмнэлгийн ор зэргийг бэлдэхийг холбогдох албаныханд даалгасан байна.

Эх сурвалж: INQUERRER

Сэтгэгдэл бичих