Нийслэлийн хүн амын 36.8 хувь нь нэмэлт тунд хамрагджээ

оруулсан Алсын Хараа

Нийслэлийн хэмжээнд өчигдөр нэгдүгээр тунд 105, хоёрдугаар тунд 219, нэмэлт сэргээх тунд 6409, нийт 6733 иргэнийг дархлаажуулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын 74.9 хувь нь нэгдүгээр тунд, 71.6 хувь нь хоёрдугаар тунд, 36.8 хувь нь нэмэлт тунд хамрагдаад байна. Зорилтот бүлгийн буюу 2975 жирэмсэн эх, 12-15 насны 68107, 16-17 насны 26818 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Сэтгэгдэл бичих