МАН-ын 30 дахь Их хуралд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулсан билээ. Үүнд эрчим хүчний сэргэлтийн бодлого багтаж буй.
Энэ талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Монгол Улсын эдийн засгийг сэргээх томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах учиртай. Тийм учраас намын даргын илтгэлд эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээнүүдэд томоохон эх үүсвэрүүдийг барьж байгуулахаар тусгасан. Эрчим хүчний салбар өнөөдрийн байдлаар 92 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Энэхүү алдагдал нь үнийг удаан хугацаанд тогтвортой барьсантай холбоотой. Тухайн салбарыг эдийн засгийн хувьд бие даан ажиллах санхүүгийн боломжийг бүрдүүлэх ёстой. Энэ нь үнийг үе шаттайгаар чөлөөлөх явдал” гэлээ.