ЗТХЯ чингэлэгт тээврээр бараа татан авах хүсэлтээ илэрхийлжээ

оруулсан Алсын Хараа

БНХАУ-ын Эрээн хилийн боомтод хуримтлагдсан ачаа бараа, тоног төхөөрөмжүүд чингэлэгт тээврийн хэлбэрээр энэ долоо хоногоос татан авахаар болсныг Шадар сайд С.Амарсайхан мэдэгдээд байна.  Тэгвэл өнөөдөр Шадар сайд хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ энэ ажил хойшилсон талаар хэлжээ.

Энэ талаар Зам тээврийн хөгжлийн яамнаас тодруулахад "Манай талаас Замын-Үүдэд чингэлэгт тээврийг хүлээн авах бэлтгэлээ бүрэн хангасан. Харин БНХАУ-ын талаас чингэлэгт тээврийг хэзээ эхлүүлэх талаар тодорхой хариу өгөөгүй байгаа. "Энэ сарын 5-наас чингэлэгт тээврийг эхлүүлнэ" гэх мэдээлэл зарим хэвлэлд гарсан нь ташаа мэдээлэл юм.

Холбогдох байгууллагуудын зүгээс чингэлэгт тээврээр бараа татан авах хүсэлтээ илэрхийлсэн. Хятадын талаас тодорхой хариу ирээгүй байна" гэлээ.

Сэтгэгдэл бичих