Леброн Жэймс 10 хоног тусгаарлагдана

оруулсан Алсын Хараа

“Лос-Анжелес Лэйкерс”-ийн довтлогч Леброн Жэймсийн Ковид-19 халдварын сүүлд өгсөн гурван шинжилгээний хариуны хоёр нь эерэг гарсан тул журмын дагуу 10 хоног тусгаарлалтад орохоор болжээ.

Шинжилгээний хариу нь эерэг гарсан тамирчид 24 цагийн хугацаанд дахин гурван шинжилгээ өгөхөд хоёр нь сөрөг гарахгүй бол 10 хоног тусгаарлалтад ордог журамтай юм.

Тэгвэл Леброн Жэймсийн сүүлийн 24 цагт өгсөн гурван шинжилгээний хоёр нь эерэг гарсан юм байна. Ингэснээр Леброн Лос-Анжелес руу тусгаарлалтад орохоор буцсан юм.

Сэтгэгдэл бичих