Төгрөгийн хадгаламж энэ оны 10 дугаар сарын эцэст 15.2 их наяд төгрөг боллоо. Энэ нь өмнөх сарынхаас 30.2 (0.2 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 3.1 (25.6 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Төгрөгийн хадгаламжийн 88.6 хувь (13.4 их наяд төгрөг) нь иргэдийн хадгаламж, 11.4 хувь (1.7 их наяд төгрөг) нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.
Валютын хадгаламж 4.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 3.2 (0.1 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 744.7 (15.4 хувь) тэрбум төгрөгөөр багасжээ.