Өнгөрсөн хоногт 441 хүнээс коронавирус илэрчээ

оруулсан Алсын Хараа

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 441 иргэн коронавируст халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 383 711 болж байна. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын хладвар бөгөөд 274 нь Улаанбаатар хотод, 167 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас халдварын хамгийн олон буюу 17 тохиолдол Говь-Алтай, Орхон, Завхан аймагт тус тус бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-80 гаруй насны гурван хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар “COVID-19” халдварын улмаас нийтдээ 1935 хүн эндээд байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 5300 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 10 087 хүн Өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.

Сэтгэгдэл бичих