АНУ, Мичиганы Оксфорд ахлах сургуульд 3 хүүхэд буудуулж амиа алджээ. Мөн 8 сурагч шархадсан байна. Энэ хэрэгт 15 настай хүүг сэжиглэн баривчилсан байна.
Амиа алдсан хүүхдүүд 16 настай хүү, 14 болон 17 настай охид байлаа гэж Оакленд дүүргийн цагдаагийн албанаас Майкл Г.МкКэйб мэдээлжээ. Мөн шархадсан хүүхдүүдийн хоёр нь тун хүнд хагалгаанд орж, биеийн байдал нь сайнгүй байгаа гэлээ. МкКэйбийн мэдээлснээр сэжигтэн хүү 14-15 удаа гал нээсэн байна. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Эх сурвалж: CNN
6Эх сурвалж: CNN