“Омикрон” хаана илэрч байна вэ?

оруулсан Алсын Хараа

/CNN/. Дэлхийн улс орнууд “омикрон” хувилбар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс хилээ хааж, хязгаарлалтын арга хэмжээнүүдийг дахин тогтоогоод байгаагийн сацуу нутаг дэвсгэртээ хэчнээн тохиолдол бүртгэгдсэнийг илрүүлэхээр цагтай уралдан ажиллаж байна.

Энэ сарын эхээр Өмнөд Африкт анх илэрсэн коронавирусний шинэ хувилбар нь халдварлах чадвар өндөр байж болзошгүй байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн 17 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдээд байгааг “CNN” телевизийн тоон мэдээлэл харуулж байна.

Тодруулбал, Австралид хоёр, Австрид нэг, Бельгид нэг, Ботсванад 19, Германд гурав, Данид хоёр, Израилд нэг, Испанид нэг, Италид нэг, Их Британид ес, Канадад гурав, Нидерландад 13, Өмнөд Африкт 77, Португалд 13, Хонконгт гурав, Чехэд нэг, Шведэд нэг тохиолдол тус тус илрээд байна.

Сэтгэгдэл бичих