Нийслэлийн хэмжээнд 15 хүүхэд, 45 багш, ажилтан халдвар авчээ

оруулсан Алсын Хараа

Бүрэн зайны сургалтад шилжсэн сургууль, цэцэрлэг байхгүй. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар цэцэрлэгийн 16 бүлэг зайны сургалтад шилжсэн хэмээн Нийслэлийн  Боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээлэв.

Тэрбээр, “Хичээл жил эхэлснээс хойш нийслэлийн хэмжээнд 15 хүүхэд, 45 багш, ажилтан халдвар авсан байна. Сургуулийн тухайд 55 бүлэг зайны сургалтад шилжиж, 150 хүүхэд, 11 ажилтан, 45 багш халдвар авсан. Халдварын тоо долоо хоног ирэх тусам буурч байгаа. Цэцэрлэгийн багш, ажилчдын 70 хувь, ерөнхий боловсролын сургуулийн багш ажилчдын 64.6 хувь нь нэмэлт дархлаажуулалтад хамрагдсан. 12-17 насны хүүхдүүдийн 80 хувийг бүрэн дархлаажуулаад байна” гэлээ.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн хэмжээнд 92 эмийн санд хяналт шалгалт хийхэд 87 зөрчил илэрчээ. Жороор олгож буй эмийг хөтөлдөггүй, гарал үүсэл тодорхойгүй “Жор-50” эм худалдаж байсан зэрэг зөрчил илэрчээ.

Сэтгэгдэл бичих