“ДЭМБ” ОМИКРОН ХУВИЛБАРТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА

оруулсан Алсын Хараа
ДЭМБ  Вирусийн эволюц хариуцсан техникийн группээс   Technical Advisory Group on Virus Evolution  зүгээс 2021 оны 11 сарын  26  өдөр  ӨАБНУлсад бүртгэгдсэн  B.1.1.529 хувилбарыг анхаарал татсан аюултай хувилбарт бүртгэх шийдвэрийг гаргасан. Энэхүү шийдвэр нь энэ  группд танилцуулсан  мутацийн мэдээлэл ба халдвар тархах хурд ба өвчлөлийн хүндрэлд нөлөөлөх зэрэг мэдээлэлд тулгуурласан болно.
Омикрон хувилбарын талаарх мэдээлэл
ӨАБНУ судлаачид болон бусад улсын судлаачид Омикрон хувилбарын талаарх олон төрлийн  судалгааг хийж байгаа ба эхний үр дүнгүүд гармагц мэдээлэлийг тогтмол өгөх болно.
Халдварлах чадвар : Омикрон хувилбарыг Дельта зэрэг хувилбартай болон бусад харьцуулахад халдварлах чадвар өссөн  эсэх нь эцэслэн тогтоодоогүй байна. ӨАБНУ улсад тохиолдлын тоо огцом нэмэгдсэн ба энэхүү нэмэгдэл нь Омикрон хувилбартай холбоотой эсэх талаарх тархвар зүйн судалгаа хийгдэж байна.
Өвчлөлийн хүндрэл : Омикрон хувилбарын халдвараар өвчилсөн хүмүүсийн хүндрэл  нь Дельта зэрэг хувилбартай болон бусад харьцуулахад хэр хөнгөн эсвэл хэр хүнд байгаа мэдээлэл одоогоор тодорхой болоогүй байна. ӨАБНУ улсад тохиолдлын тоо огцом нэмэгдсэнтэй холбоотой хэвтэн эмчлүүлэгсдийн тоо нэмэгдсэн  ба Омикрон хувилбарын халдвартай шууд холбоотой нь нотлогдоогүй байна. Омикрон хувилбарын халдварт өртөгсөдийн клиникийн шинж тэмдэг мөн бусад хувилбараас өөр гэдэг дээр мөн мэдээлэл одоогоор байхгүй байна. Омикрон хувилбарын халдварт өртөгсөдийн өвчлөл хүнд байгаа дээр мөн мэдээлэл байхгүй ба халдварт өртсөн дээд сургуулийн оюутнуудын дунд ажиглалт хийхэд хөнгөн байсан ба өвчлөлийн хүнд ба хөнгөний тал дээр илүү тодорхой мэдээлэл гартал хэд хэдэн долоо хоног хэрэгтэй. Одоогоор бүртгэгдсэн бүх хувилбарууд түүн дотроо дэлхий даяараа давамгайлж буй Дельта хувилбар нь хүнд өвчлөлийг үүсэн үхэлд хүргэж байгаа ба халдвараас урьдчилан сэргийлэх нь чухал.
SARS-CoV-2 халдвар:
Судалгааны урьдчилсан дүнгээс харахад урьд нь Ковид19 халдвараар  өвчилсөн хүмүүс Омикрон хувилбарын халдвараар дахин өвдөх эрсдэлтэй гэсэн хязгаарлагдмал мэдээлэлтэй байна. Ойрын хугацаанд илүү тодорхой мэдээлэлүүд гарна.
Вакцины үр нөлөө :  ДЭМБ зүгээс хамтрагч байгууллагуудтай хамтран энэхүү хувилбар одоо хэрэглэж буй вакцинд хэрхэн нөлөөлөх болон бусад арга хэмжээнд хэрхэн нөлөөлөх чиглэлээр судалгаа хийж байна. Одоогоор бүртгэгдсэн бүх хувилбарууд түүн дотроо дэлхий даяараа давамгайлж буй Дельта хувилбарт  вакцинууд  үр нөлөөтэй байгаа ба хүндрэл нас баралтаас хамгаалж байна.
Одоо хэрэглэж буй тестэд илрэх эсэх : Улс орнуудад өргөн хэрэглэж буй бх-ПГУ тест нь Омикрон хувилбарын халдварыг илрүүлэх боломжтой ба бусад тестүүдэд ямар нөлөө үзүүлэх бусад тестүүд илрүүлж чадах эсэх дээр судалгаа хийгдэж байна.
Одоогийн эмчилгээнд үр нөлөөтэй эсэх :   Одоо хэрэглэж буй Corticosteroids ба  IL6 Receptor Blockers эмчилгээнүүд хүнд хэлбэрийн  Ковид19 халдвараар  өвчилсөн хүмүүст үр дүнтэй хэвээр байна. Бусад эмчилгээ Омикрон хувилбарын халдварыг эмчлэхэд хэр үр дүнтэй байх дээр судалгаа хийгдэж байна.
Хийгдэж буй судалгаанууд:
ДЭМБ зүгээс Омикрон хувилбарын талаарх өргөн мэдээллийг цуглуулах чиглэлээр дэлхий олон оронд судалгаа хийж байна. Тухайлбал халдварлах чадвар, өвчлөлийн хүнд хөнгөн эсэх, шинж тэмдэг, вакцины үр нөлөө, шинжилгээний тестүүдэд оношлогдох байдал өөрчлөгдсөн эсэх, одоогийн эмчилгээний үр нөлөө өөрчлөгдөх эсэх гэх мэт.
ДЭМБ зүгээс мөн улс орнуудыг өвчтнүүдийн мэдээлэл, шинж тэмдэг талаарх эмчилгээний үр дүнгийн талаарх мэдээллийг WHO COVID-19 Clinical Data Platform линкээр илгээж байхыг уриалж байна.
Улс орнуудад зөвлөмж:
Омикрон хувилбарыг анхаарал татсан аюултай хувилбарт бүртгэсэн ба үүнтэй холбоотойгоор ДЭМБ зүгээс тандалтыг сайжруулах, генийн дараалалыг тогтоох судалгааг эрчимжүүлэх, илрүүлсэн генийн дарааллын мэдээллийг GISAID дата баазаар дамжуулан бусад улсуудтай хуваалцах, ДЭМБ лүү мэдээлэх, мөн талбар дээр  тархвар зүйн ба лабораторийн шинжилгээг хийж энэхүү шинэ хувилбар нь халдварлах чадвар ба өвчлөлийн  хүнд хөнгөнд нөлөөлж байгаа эсэх вакцины үр нөлөөнд хэрхэн нөлөөлж байгаа эсэх, одоогийн эмчилгээний үр дүнд нөлөөлж байгаа эсэх, оношлууруудын оношлох чадварт өөрчлөлт орсон эсэх мөн нийгмийн эрүүл мэндийн бусад арга хэмжээ хэр нөлөөтэй байгаа эсэхийг улс орнуудыг ДЭМБ -д мэдээлэхийг уриалж байна.
Улс орнууд Ковид19 тархалтийг бууруулах чиглэлээр нийгмийн эрүүл мэндийн бусад арга хэмжээг авах, шинжлэх ухааны нотолгоон дээр суурилсэн шийдвэр гаргах шаардлагатай. ДЭМБ зүгээс улс орнуудад зөвлөмж чиглэлийг үргэлжлүүлэн хүргэх болно.
ДЭМБ зүгээс вакцины тэгш хүртээмжтэй байдлыг сайжруулахыг улс орнуудад уриалж байгаа ба түүн дотроо эрсдэлт бүлэг болон эрүүл мэндийн ажилчдад мөн настангууд нэг ба хоёрдугаар тунд хамрагдах, тэгш хүртээмжтэй оношилгоо ба эмчилгээг хүргэхийг уриалж байна.
Иргэдэд зориулсан мэдээлэл: 
Иргэдийн зүгээс халдвараас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол 1 метрийн хүн хоорондын зайг барьж, амны хаалтыг тогтмол хэрэглэж, агааржуулалтыг сайжруулахын тулд цонхоо онгойлгон агааржуулалт хийх, агааржуулалт муу хүн ихтэй газруудаар үйлчлүүлэхгүй байх, гараа тогтмол ариутгах, ханиаж найтаахдаа  зөвлөмжийн дагуу найтаах, вакциндаа хамрагдахыг зөвлөж байна.
ДЭМБ зүгээс тогтмол шинэ мэдээллээр  ДЭМБ эрдэмтэдийн зөвлөлийн хуралдаан бүрийн дараагаар хангах ба ДЭМБ веб сайт ба бусад сошиал сувагаар мэдээллийг хүргэнэ.Нэмэлт материал 

Сэтгэгдэл бичих