Гадаадын иргэн, харьяатын газар бүх төрлийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг 12 дугаар сарын нэгнээс цахимаар хүлээн авна.
Визийн зөвшөөрөл гэдэг нь виз олгох эрх бүхий байгууллагаас Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт гадаадын иргэнд виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичиг юм.
Гадаадын иргэн, харьяатын газраар үйлчлүүлж буй иргэдийн олонх нь энэ үйлчилгээг авдаг. Тэгвэл энэ үйлчилгээ цахимжсанаар гадаадын иргэнийг урьж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд заавал биечлэн ирж, цаг хугацаа алдахгүйгээр байгаа газраасаа https://immigration.gov.mn/mn/ сайтад хандан, визийн зөвшөөрлийн хүсэлтээ илгээх боломжтой боллоо. Гадаадын иргэн, харьяатын газар төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, иргэдийн биечлэн ирэх ачааллыг бууруулах, үйлчилгээний шат дамжлагыг багасгах зорилгоор үйлчилгээгээ үе шаттайгаар цахимжуулж байна.
Визийн зөвшөөрлийн хүсэлтийг яаралтайгаар ажлын 3, энгийнээр ажлын 5 хоногт шийднэ.
Цахимаар визийн зөвшөөрөл хүсэхдээ:
-
https://immigration.gov.mn/mn/ хандана
2. “Визийн зөвшөөрөл” хэсэг рүү нэвтэрч, тухайн иргэний ирэх хугацаа, зорилгод тохирсон ангиллыг сонгоно
3. Мэдээлэлтэй танилцаж, “Цахимаар үйлчилгээ авах” хэсгийг дарна
4. Цахим үйлчилгээний системд бүртгүүлж, нэвтрэх эрх үүсгэнэ
5. Бүрдүүлсэн баримт бичгээ зааврын дагуу оруулж, хүсэлтээ илгээнэ
6. Визийн зөвшөөрлийн дугаарыг бүртгэлтэй утасны дугаарт мессежээр илгээх аж.